Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн БНТУ-ын Истанбул хотын чиглэлд үйлдэх хуваарьт шууд нислэгийн анхны нислэг 2022 оны 4-р сарын 6-ны өдөр 08:15 цагт Хөшигийн хөндий дэх "Чингис Хаан" ОУНБ-аас хөөрлөө. МИАТ компани Европын чиглэлд нислэгийн сүлжээгээ өргөжүүлэх, зах зээлээ тэлэх зорилгоор БНТУ-ын Истанбул хотын чиглэлд үйлдэх шууд нислэгээ ийнхүү эхлүүллээ. Истанбул хотын нислэг нь долоо хоног бүрийн Лхагва гаригт үйлдэгдэх бөгөөд зорчигч та бүхэн STOREPAY аппликэйшн ашиглан нислэгийн тийзээ ямар ч хүү, шимтгэл, нэмэлт төлбөргүйгээр хуваан төлөх боломжтой.