Ерөнхий Ассамблейн ээлжит чуулганы нэг гол сэдэв нь Палестиний асуудал. Палестинийг НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсүүлэх, мөн тус улсын хилийг 1967 оныхоор тогтоох асуудлыг энэ сарын 26-нд хэлэлцэхээр болжээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тэргүүн Наваф Саламын хэлснээр уг асуудлыг хэлэлцэх 15 орны төлөөлөгчид палестинчуудын гаргасан хүсэлттэй танилцсан байна.
“Гаазын зурвас, Иордан голын баруун эрэг, Зүүн Иерусалимд өөрийн гэсэн улсаа байгуулах нь палестинчуудын гол зорилго. Түүнээс гадна Израилийн шоронд хоригдож буй улс төрийн гэмт хэрэгтнүүдийг суллах хүсэлтийг дэвшүүлье” хэмээн Палестиний тэргүүн Махмуд Аббас чуулганы үеэр хэлжээ. Харин Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху “Энэ асуудлыг хоёр улс хэлэлцэж шийднэ. Палестинчууд хэлэлцээрээс зайлсхийж байна” гэсэн аж.