НӨАТ-ын энэ оны I улирлын баримтыг 4 дүгээр сарын 8-ны дотор цахим татварын системд бүртгүүлэн буцаан олголтыг авах талаар татварын байгууллагаас мэдээллээ. Татвар төлөгчийн тухайн улиралд суутган төлсөн худалдан авалтын албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог юм. НӨАТ-ын буцаан олголтыг:
I улирлынхыг 4 дүгээр сард,
II улирлын буцаан олголтыг 7 дугаар сард,
III улирлынхыг 10 дугаар сард,
IV улирлын буцаан олголтыг дараа оны 1 дүгээр сард тус тус олгодог журамтай юм.
Өнгөрсөн оны IV улиралд нийт 1,153,999 иргэнд 64.4 тэрбум төгрөгийг буцаан олгожээ.
НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол 4 дүгээр сарын 17-нд явагдана. Энэ удаагийн сугалааны тохиролд 3 дугаар сарын 1-31-эд бүртгүүлсэн төлбөрийн баримтууд хамрагдана. Тохирлын супер шагнал 30 сая төгрөг байгаа аж.