Финландын Науво хотын оршин суугчид 163 м урт ширээ хийж Гиннесийн дээд амжилтын номд бичигдсэн тухай “РИА Новости” дамжуулав. Өмнө нь Сингапурт хийсэн ширээнээс энэ нь 3.53 см-ээр урт аж.
Тус хотод жил бүр болдог “Septemberfestival” хэмээх хөгжмийн наадмын зочдод зориулан уг ширээг бүтээсэн хэмээн Гиннесийн шинэ амжилтыг бүртгэхээр Лондоноос ирсэн төлөөлөгч Каору Ишикава онцолжээ. “Финчүүдийн өв соёл, үндэсний хоолны онцлог зэргийг дэлхийд сурталчлах зорилготой энэ ширээг хийсэн.
Хамгийн урт ширээнд зоог барих азтай зочдыг бид үндэснийхээ хоолоор дайлахаар төлөвлөсөн” гэж хотын захирагч өгүүлжээ.