Японы Номхон далайн эрэг орчимд газар 7.4 баллын хүчтэй хөдөлсний үр дагавар долоо хоногийн дараа ч мэдрэгдэж, тус бүс нутгийн тээврийн үйл ажиллагаа болон хүн амын өдөр тутмын амьдралд нөлөөлсөн хэвээр байна. Мияги, Фүкүшима мужид хэд хэдэн цахилгаан станцын үйл ажиллагааг сэргээгээгүй гэнэ. Байгалийн гамшгийн улмаас галт тэрэг замаасаа гарсан Корияма болон Ичиносэки өртөө хоорондын өндөр хурдны галт тэрэгний хөдөлгөөн сэргээгүй аж. Төмөр замын оператор “JR east railway” компани ирэх сарын 20-ноос үйлчилгээг бүрэн сэргээхээр төлөвлөжээ. Мөн Фүкүшима мужийн 1000 орчим өрх усгүй хэвээр байна.