Монгол Улсын Засгийн газрын 2017 оны “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөртэй болох тухай” 67 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд газар хөдлөлтийн гамшгийн үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг, мэдээлэл олон нийтэд олгох зорилгоор есөн дүүргийн нутаг дэвсгэрт нэгдсэн өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгийн арга хэмжээг дүүргийн Онцгой байдлын хэлтсүүдийн нийт 202 алба хаагч, тусгай зориулалтын 30 техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа.