"Маск" продакшины жүжигчин Д.Дэлгэрсайхан охиныхоо эмчилгээний зардлыг олохын тулд хөдөө орон нутгаар залуу жүжигчидтэй хамт аялан тоглолт хийж буй гэнэ. Тодруулбал, Өвөрхангайн бүх сумдаар тоглолт зохион байгуулж буй бөгөөд тасалбар том хүн 10 000, хүүхэд 5000 төгрөг юм байна.
Тэгвэл эл үйл явдлыг иргэд "Маск" продакшинд олон жил ажилласан жүжигчинд хамт П.Эрдэнэзаан, М.Баямагнай, Ж.Мөнхсайхан тэргүүтэй хамт олон нь яагаад туслахгүй байгаа юм хэмээн шүүмжилж буй. Үүнд жүжигчин П.Эрдэнэзаан “Цар тахлын хуулийн улмаас "Маск" продакшин үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Гэхдээ бид түүнтэй холбоо тогтоож буй” гэж хариулжээ.