Алдарт “ Т и т а н и к ” хөлөг онгоцонд сууж явсан зорчигч эмэгтэйн зүүлт Данийн нийслэлд үзэсгэлэнд тавигдаад байсан билээ. Копенгагены “Тиволи” цэцэрлэгт хүрээлэнд нээгдсэн үзэсгэлэнгийн үеэр уг зүүлт хулгайд алдагдсан тухай АР мэ дээлэв.
Үзэсгэлэнгийн зохион байгуулагч Луис Феррейрогийн хэлснээр зүүлт байсан шилэн лангууг гэмт этгээдүүд хагалсан гэнэ. “Энэ үзмэр их үнэтэй эд. “Титаник” онгоцны зорчигчдын талаар их зүйлийг өгүүлнэ. Эзэн нь уг зүүлтийг 19 мянган ам.доллараар даатгуулсан” хэмээн тэрбээр өгүүлжээ. Тус хотын цагдаа нар хулгайчийн талаар мэдээлэл өгсөн, барь сан хүнд 1300 ам.доллар өгөхөө амлаад байгаа аж.
1912 оны дөрөвдүгээр сард Атлантын далайд живсэн уг онгоцны ослоос амьд үлдсэн Элеанор Вайлденер гэдэг эмэгтэй алтадсан зүүлтийг зүүж байжээ