Сэлэнгийн Ерөө сумд хоёр хүн хутгалсан этгээд хэргийн газраас зугтсаныг тус аймгийн Цагдаагийн газрынхан шуурхай эрэн сурвалжилж баривчилжээ. Тус сумын хоёрдугаар багийн нутаг, Цамхаг гэх газарт 5-6 хүн нийлж согтууруулах ундаа хэрэглэсэн аж. Улмаар үл ялих зүйлээс болж маргалдсан бөгөөд О гэх эр 51 настай Б-гийн цээжинд хутгалж амийг нь хохироогоод 35 настай У-г гурван ч удаа мэсээр шархдуулж, зугтсан аж. Тус аймгийн Цагдаагийн газрынхан Ерөө сумд очиж шуурхай ажиллагаа явуулсны дүнд хэрэг үйлдсэн О-ыг хаана байгааг тогтоон ямар нэг эрсдэлгүй баривчилжээ