Сөөнгөдүү хоолой, жааз хөгжим, инээмсэглэл, аз жаргалын төлөөх тэмцэл... Түүнийг тэнгэрлэг гэж нэрлэдэг. Хэнтэй ч андуурахын аргагүй өвөрмөц хоолойдоо Луи өөрөө дургүй байжээ. Тенор болохыг хүссэндээ хоёр ч удаа мэс засалд орсон аж. Гэвч тэр мөнөөх л Луи Армстронг, мөнөөх л соло, мөнөөх л он цагийн уртад элэгдэж мартагддаггүй бүрээчин хэвээр үлдсэн. ...1929 оны зун хөгжимчдийнхөө хамт Чикагогоос Нью-Йорк орохоор тоос татуулан давхиж явахдаа Луи Армстронг өөрийнх нь дуунууд Америкт хит болж, түүний пянзыг шинэ ирээдүйд тэмүүлсэн хар арьстнууд төдийгүй дээдсийн хүрээлэнгийнхэн, нэр төртэй эрхм үүд, янхан бүсгүйчүүд, элсэн дээр тоглож суугаа багачууд хүртэл сонсдогийг мэдээ ч үгүй явлаа.
Тоглолтыг нь үзсэн хүмүүсийн алга ташилтаар л тэр өөрийнхөө амжилтыг хэмжиж байв. Пянз нь хэдэн ширхэг зарагдсан, хит парадын жагсаалт зэрэг зүйлийг тэрбээр хэзээ ч сонирхож байсангүй, харин өөрийнхөө дуутай бичлэгийг анх сонсоод учиргүй баярласан гэдэг. “Манай Луи нэрд гарчээ” гэхэд нь “За боль л доо, би бүрээгээ л үлээсэн, өөр юу хийсэн юм бэ” гэж хариулна. Нэрд гарахын төлөө тэрбээр үнэндээ бүрээгээ үлээхээс өөр юу ч хийгээгүй билээ. Харин ч бусдаас ялгарахгүй, нам гүм амьдрахыг хичээдэг байж. Гэхдээ хэн ч сонсолгүй, ярилгүй өнгөрсөн суутнуудын нэг Луи Армстронг биш.
ХАР ЭХЛЭЛ
Өнгөрсөн мянганы сүүлчийн зууны эхэнд тэрбээр Шинэ Орлеанд төржээ. Сторивиллийн оршин суугчдын тоог нэгээр нэмсэн бяцхан хүүгийн бага нас хөгж мөөр л халгиж байв. Бусад зүйлээр тэр гачигдсан. Сторивилль хар арьстнууд голдуу амьдардаг, эмсийн хүрээлэн дүүрэн, буудуулсан, толгойгоо тасдуулсан хүмүүсийн цогцос байсхийгээд л олддог газар. Өөрсдийнхөө хуулиар л бүхнийг шийддэг тэр дүүрэгт харин хөгжим хаа сайгүй эгшиглэнэ. Оршуулга, хурим, уушийн газрын дэлгээтэй хаалга, гудамжны хаа нэгтээгээс хөгжим л сонсогддог байсныг Луи хожим нь дурсан ярьсан байдаг. Нэг үгээр хэлбэл, XX зууны эхэн үед Шинэ Орлеан Америкийн хөгжмийн нийслэл байсан гэхэд болно. Луи Армстронг зургаа, долоон настайдаа хэдэн найзын хамт тоосонд дарагдсан замын хажууд зогсоод дуулдаг байжээ. Дэргэдүүр нь өнгөрсөн хүмүүсийн өгсөн задгай зоос түүнийг өлсөж үхэх аюулаас авардаг учраас тэр. Аав нь Луиг төрөөгүй байхад ээжийг нь орхижээ. Уншиж, бичиж чадахгүй Мэри-Энн биеэ үнэлж мөнгө олно.
Ээжийнх нь өрсөлдөгч бүсгүйчүүд бяцхан Луиг дүүгийнх нь хамт хооллох үе ч гардаг байсан гэдэг. Луи насан туршдаа биеэ үнэлэгчдийг зөвтгөж, тэдэнд сайн ханддаг байлаа. Ээжийнх нь үйлчлүүлэгчид (Ээж нь ямар аргаар мөнгө олдгийг Луи та ван настайдаа мэджээ) хөөж туух, лангууны худалдагч нар хулгайд сэрдэх, тэр үед бараг л жирийн үзэг дэл байсан буудалцааныг нү дээр үзсэн тэрбээр “негр” гэдэг үгэнд гомд доггүй, гайхмаар өөд рөг нэгэн байв. Хар, ца гаан арьстнуудын хоорондын ялгаа өдөр шөнө шиг байсан тэр үед хувь тавилангийн өмнө өвдөг сөхрөөгүй, зовлонг туул сан ч сайхан чанараа алдаагүй, эелдэг зөөлөн хэвээр үлдэхэд нь түүнд магадгүй өөдрөг үзэл нь тусалсан байх. Арваннэгэн настайдаа галт зэвсэг хэрэглэсэн хэргээр ял сонсчээ. Ээжийнхээ нэг найзын гар бууг найзууддаа гайхуулахдаа тэрбээр санаандгүй гохыг нь дарчихсан юмсанж. Хар арьстан хүүхдүүдийн засан хүмүүжүүлэх ангид байхдаа Луи амьдралын хатуу хөтүүг үзсэн ч гэдэс цатгалан, мөр бүтэн байв. Тэнд байхдаа л хүү уншиж, бичиж сурсан аж. Мөн тэнд л анх бүрээ үлээж үзжээ. Хоригдол хүүхдүүдэд хэн хөгжмийн хичээл заах вэ, Луи бусдын адил бие даан хөгжим тоглож сурсан аж. 1914 онд Луиг “засарсан” хэмээн сулласнаар тэр шинэ амьдралд хөл тавив.
ЦАГААН ҮРГЭЛЖЛЭЛ
Сонин зарж, тэргээр худалдаачдын ачаа зөөж ядарсан Луи орой жааз хөгжим эгшиглэх уушийн газарт ордог байв. Эрх чөлөөт, тэгсэн атлаа засан хүмүүжүүлэх ангид байснаас ч илүү тарчигхан амьдралд хөл тавихдаа тэр хөгжимд аль хэдийнэ “дурлачихаад” байв. Нүүрс зардаг худалдаачнаас 10 доллар зээлж, анхны бүрээгээ авсан нь түүний амьдра лын хамгийн гайхамшигт мөчүүдийн нэг байжээ. Шинэ Орлеаны хамгийн мундаг бүрээчин “Хаан” Оливерт шавь орсон нь хөгжмийн ертөнцийн хаалгыг татах эхний алхам нь болсон гэдэг. Эмсийн хүрээлэнгүүд хаагдах үед жааз хөгжимчдийн орлого бууран тэдний дийлэнх нь наймаа хийх ч юм уу, эсвэл өөр муж руу явцгааж байлаа. Шинэ Орлеанд үлдсэн Луи тэр үед нэлээд нэрд гарсан байв. Арвандолоотойдоо биеэ үнэлэгчтэй гэрлэж, хоёр өрөө байр хөлсөлж, бусдын л адил амьдарч байлаа.
1922 онд “Хаан” Оливер түүнд цахилгаан илгээж, зүүдэлж ч зүрхлэмгүй их мөнгө амлан өөрийн оркестртоо урьсан байна. Хэдий дутах юмгүй амьдарч байсан ч Луи босстоо үгүй гэж хэлж чадсангүй. Бүрээ, туна загас хавчуулсан талх хоёроо барьж, эхнэр Дэйзитэйгээ салах ёс хийгээд төрсөн хотоо орхихдоо Луи дөнгөж 21 настай байлаа. Чикаго түүнийг өндөр барилгууд, хүн үймсэн гудамжнууд, үзэсгэлэнт бүсгүйчүүдээрээ бишрүүлэв. “Creole Jazz Band” хамтлагийн соло Луи Армстронг хүмүүс хөгжим хэмээх агуу ертөнцөд ирэхээрээ үзэл бодол, цамаан зан зэрэг баг сэлтээ тайлдгийг олонд мэдрүүлсэн юм. Тэр үед жаазын эрин эхэлж байлаа. Энэ хотоос л Луи алдарт хүрэх замаа эхэлж, энд л мөн хоёр дахь удаагаа шоронгийн хаалга татсан юм.
Жааз хөгжмийн сод төлөөлөгчдийн дийлэнх нь хар тамхи хэрэглэснийхээ “шан”-д олсон бүхнээ алдсан. Харин Луи марихуан татсаныхаа төлөө шоронд суужээ. Чикагогийн мафийнхан цагаан бүсгүйчүүдийг араасаа хуйлруулсан хар хөгжимчдийг үзэн ядаж эхэлсэн нь ч нөлөөлсөн биз. Луигийн амьдралд Лил Хардин гэгч бүсгүй гарч ирлээ. Оливерийн оркестрт төгөлдөр хуур тоглодог тэр бүсгүй нөхрөөсөө салж, Луиг ч эхнэрээс нь салгажээ. Мэдээж дараа нь тэд гэрлэсэн... “Creole Jazz Band”-аас Луи гарсан нь ч Лилийн хийсэн хэрэг байв. Чикагод 11 өрөө байр худалдаж авах, Нью-Йоркийг зорих гээд Луигийн амьдралдаа гаргасан хамгийн чухал шийдвэрүүдийн ард Лил Хардин л зогсож бай жээ. Жааз хөгжмийн эталон гэгддэг Луи Армстронг Бродвейн тай зыг эзэгнэсэн нь мөн л Лилийн гавьяа.
“АЛТАН ОВООХОЙТ ТОМ АВГА”
1930-аад онд Луигийн ажил хэрэг тийм ч урагштай байсангүй. Жаазын шинэ үеийн төлөөлөгчид аугаа Армстронгоос дутахааргүй тоглож байв. Хөгжмийг өөрийнхөө хүссэнээр, ойлгосноор, басхүү чаддагаар тоглож байсан түүний эрүүл мэнд муудлаа. Хоолой нь сөөж, уруул нь гэмтсэн Луи бүрээндээ үнэнч үлдэ хийг хүсэж байсан. Хар арьстнууд эрх чөлөө, ардчиллын төлөө тэмцэж, цагаан хүмүүсийн өмнө бөхөлздөг Луиг зэвүүцэх нь ихэсчээ. “Алтан овоохойт Том авга” хочтой болсон Луи энэ хүнд хэцүү үед эхнэр Лилээсээ салсан юм. Хатуу чанга шаардлага тавьдаг, алхам тутамд нь зааварладаг Лилээс тэрбээр залхжээ.
Даруухан, дуулгавартай Альфа Смит х э м э э х бүсгүй Лилийн “халаа”-г авсан байна. Менежер нэртэй луйварчдыг тэжээж, хаа таарсан газраа хоноглож, юу тааралдсанаа идэхэд нь Альфа Луиг зэмлэж зүрхэлсэнгүй. Янхнууд, эзэд, хөгжим, далай, ядуусын хорооллоос төрсөн алдартан. Сайхан кино хийхэд өөр юу хэрэгтэй гэж? Луи Армстронгийн тоглосон “Шинэ Орлеан” кино гарсны дараа тэр хөгжимчнөөс илүү хар арьстнуудын эрх ашгийн төлөө тэмцэгч гэгдэх боллоо. Тэр үед Луи гурав дахь эхнэрээсээ салж Люсиль Уилсонтой гэрлэжээ. Луи алиа хошин нэгэн байв. “Чихээ хүртэл” инээмсэглэдэг, аварга биет энэ “хүүхэд” өөрийгөө алдартай дуучин гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй байсан.
1959 онд Луи зүрхний шигдээс тусаж, бие нь мууджээ. Гэсэн ч тэр алга ташилтгүйгээр, үзэгчидгүйгээр амьдарч чадсангүй, эмч нарын хориглохыг үл тоон тайзан дээр гарсаар байлаа. “... Луи Армстронгийг нас нөгчсөн уй гашууг америкчуудтай би хуваалцаж байна. Тэр урлагийн том зүтгэлтэн, дэлхийд нэрд гарсан хөгжимчин байсан юм. Түүний авьяас билиг, бүтээлүүд нь нэгэн үеийн америкчуудын амьдралыг гэрэл гэгээтэй болгосон..” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон ард түмэндээ хандан хэлсэн билээ. 1971 оны хоёрдугаар са рын 10-нд Луи Армстронг өөрийн эртний анд Бинг Кросбитой хамт тайзан дээр сүүлчийн удаа гарчээ. Амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг эмнэлэгт өн гөрөөхдөө тэрбээр оркестрынхоо хэрхэн тоглохыг сонсохыг хүсэж байсан гэдэг.
Х.ОДОНЧИМЭГ