Газрын тос экспортлогч орнуудын холбоо (ОПЕК) Ливийн босогчдын байгуулсан Шилжилтийн үндэсний зөвлөлийг тус улсын хууль тогтоох албан ёсны байгууллага хэмээн хүлээн зөвшөөрлөө. Шилжилтийн үндэсний зөвлөл тус холбоонд өө рийн улсыг төлөөлөх хүсэлтийг НҮБ-д гаргаж, эл хүсэлтийг нь Ерөнхий Ассамблейн хуралдаанаар хэлэлцэн хүлээн авсан байна.
“Ройтерс” агентлагийн мэдээлснээр Ливийн босогчдыг ОПЕК хүлээн зөвшөөрсөн нь тус улсын эдийн засгийг сэргээхэд гол үүрэг гүйцэтгэх гэнэ. Иргэний дайн болохоос өмнө Ливи хоногт 1.6 сая баррель нефть олборлож байсан бол одоо энэ тоо 200 мянга хүрэхтэй үгүйтэй болоод буй. Гэхдээ 15 сарын дараа Ливийн газрын тосны олборлолт хэвийн байдалд орно хэмээн шинжээчид онцолжээ. Газрын тосны үйлдвэрлэл нь тус улсын гол баялаг учраас нефтийн үйлдвэрлэл сэр гэсэн цагт шинэ Засгийн газрын үйл ажиллагаа цэгцэрнэ гэж тэд үзэж байна.
Х.ОД