Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 39 тохиолдол PCR шинжилгээгээр батлагдсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.
Шинэ батлагдсан тохиолдлын
- 21 нь нийслэлд
- 18 нь орон нутагт бүртгэгдлээ.
Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 1,895 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 573 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийг биеийн байдлаар нь ангилбал
- хөнгөн 139
- хүндэвтэр 352
- хүнд 68
- нэн хүнд 14 хүн байна.