Манай дэлхийн хүн амын долоо хуваасны нэг хувь нь буюу ойролцоогоор нэг тэрбум хүн эмнэлгийн тусламж авч чадахгүй байна хэмээн Их Британийн “Save the Children” буяны байгууллагаас мэдэгджээ. Энэ нь эмчлэх, эдгэрэх боломжтой байсан өвчний улмаас жилд 2-3 сая хүн хорвоог орхиж байна гэсэн үг хэмээн тус байгуулла гын ажилтнууд ДЭМБ-ын мэргэжилтнүүдтэй хамтран хийсэн судалгааныхаа тайланд өгүүлсэн байна.
Хөгжиж буй, өндөр хөгжилтэй орнууд эрүүл мэндийн салбарт хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхдээ нарийн тоног төхөөрөмж, үнэтэй эм тариа, урьдчилан сэргийлэх тарилга, тансаг зэрэглэлийн эмнэлэг байгуулах төсөлд их мөнгө цацдагаас энгийн иргэдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулахад төдийлэн анхаарахгүй байна хэмээн тэд үзэж буй. Тухайлбал, томоохон хотуудаас гадна бөглүү тосгон, суурин, алслагдсан газарт ажиллах эмч, мэргэжилтн үүдийг бэлтгэх, тэдний нийгмийн асуудалд анхаарах нь энэ асуудлыг шийдэж чадна хэмээн ДЭМБ мэдэгдлээ.