Швейцарийн UBS банкны Лондон дахь салбарын ажилтан энэ сарын 15-нд 1.3 сая фунт (хоёр тэрбум гаруй ам.доллар) завшсан тухай ВВС мэдээлжээ. 31 настай, Квеку Адоболи гэгч энэ хэргийг үйлдсэн хэмээн Их Британийн хэвлэлүүдэд мэдээлсэн байна. Квеку Адоболи нь Гана улсаас гаралтай, Их Британид боловсрол эзэмшсэн, тус банкны салбарт таван жил ажилласан гэнэ.
Валют арилжааны хэлтэст ажилладаг тэрбээр гэрэл зураг сонирхдог, ажилдаа хичээнгүй ханддаг байсан бөгөөд түүнийг ийм хэрэг хийсэн гэдэгт ойр дотнынхон нь итгэхгүй байгаа аж. UBS банкны удирдлагын зүгээс Квеку Адоболи нь хууль бус шилжүүлэг хийсэн гэхээс өөр мэдэгдэл хийгээгүй аж. Тэд Квеку Адоболи анхаарал болгоомжгүйгээс ийм зүйл хийсэн, буруу шилжүүлэг хийснээ өөрөө эхэлж мэдэгдсэн гэж тус банкныхан тайлбарлажээ.
Харин “Гэмт этгээд нь их хэмжээний өртэй байсан. Тэр мөрийтэй тоглоом тоглодог байсан бололтой” гэж цагдаагийн ажилтнууд мэдэгдсэн байна. 2008 оны эдийн засгийн хямралаас бүрэн гарч амжаагүй байтал ийм их алдагдалд орсон нь UBS банкны хувьд хүнд тусаж байна хэмээн ажиглагчид онцолжээ.
Х.ОД