Йемений эрх баригчдын эсрэг тэмцэж буй хүмүүс Санагийн их сургууль руу дайран орж, эзэлсэн тухай АР мэдээлсэн байна. Сөрөг хүчнийхэн оюутнуудыг сургуулиас хөөн гаргасан хэмээн тус улсын эрх баригчид мэдэгджээ. “Ерөнхийлөгчийг огцруулахаас нааш бид тэмцлээ зогсоохгүй.
Эрх баригчид сонгууль зохион байгуулна хэмээн амлаж байна. Гэхдээ энэ нь ард түмнийг тайвшруулах гэсэн арга заль” гэж босогчид үзэж байгаа аж. Дашрамд хэлэхэд, Йеменд олон сургууль хичээлийн шинэ жилээ эхлээгүй байна. Учир нь сөрөг хүчнийхэн сургуулиудыг эзэлж, хичээлийн байруудад дүрвэгсдийг орогнуулан, заримд нь босогчдын штабуудыг байгуулсан аж.
Х.ОД