Оюутан, залуус та бүхэн ЭМД-ын шимтгэлээ цаг тухайд нь бүрэн төлснөөр ЭМДЕГ-тай гэрээтэй төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 2500 гаруй эрүүл мэндийн байгууллагаас 16 төрлийн тусламж, үйлчилгээг 70-100 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 4.2-т заасны дагуу Монгол улсын иргэн эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ хуваалцах зорилгоор эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулах үүрэг хүлээсэн байдаг. Энэ үүргийнхээ хүрээнд шимтгэлээ тогтмол төлж өөрийнхөө болон өвдсөн нэгний эрүүл мэнд, амь насыг хамгаалах нь чухал билээ.
QR кодоо уншуулан шимтгэл төлөлтийн мэдээллээ байгаа газраасаа хялбархан харах боломжтой. Мөн өөрийн шимтгэл төлөлтийн мэдээллээ www.emd.gov.mn хаягаар орж шалгаарай.