Вьетнамын гадаад валютын нөөц түүхэн дээд хэмжээндээ хүрч, 110 тэрбум ам.долларт хүрсэн тухай Төрийн банк нь мэдэгдлээ. 2015 оноос хойш тус улсын санхүүгийн нөөц дөрөв дахин өссөн нь энэ аж. Үүний сацуу дэлхийн хямралаас үүдэн гарч болзошгүй эдийн засгийн цочролоос сэргийлэхийн тулд тус улс гадаад валютын нөөцөө үргэлжлүүлэн зузаатгах шаардлагатай гэж шинжээчид нь үзэж байна. Эдийн засагч Кан Ван Лукийн хэлснээр сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Вьетнам улс валютын нөөцөө өсгөсний ачаар тус улс дэлхийн тогтворгүй байдлын үед валютын ханшаа тогтвортой барих боломжтой болжээ.
Валютын нөөцөө цаашид нэмэгдүүлэх нь энэ оны эхнээс гарсан улс орны хөгжлийн эерэг үзүүлэлтүүдийг бэхжүүлнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Мөн Засгийн газар нь экспортоо нэмэгдүүлэх, дотоодын зах зээлд гадаадын компаниудыг татах, гадаадад байгаа эх орон нэгтнүүдээсээ мөнгө ирүүлэх, гадаад валютын гол эх үүсвэрийн нэг болох аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байгаа аж.