Армени, Азербайжаны хооронд энхийн гэрээ байгуулах тухай хэлэлцээг урьдчилсан болзолгүйгээр явуулах ёстой. Арменийн Гадаад хэргийн сайд Арарат Мирзоян “Арменпресс” агентлагт ярилцлага өгөхдөө харилцаагаа хэвийн болгох таван зүйл бүхий Бакугийн саналд ийм тайлбар хийжээ. “Хоёр улс 1991 оны арванхоёрдугаар сарын 8-нд Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл байгуулах гэрээнд гарын үсэг зурж, харилцан нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хэдийн хүлээн зөвшөөрч, газар нутгийн маргаангүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн” гэж тэрбээр тэмдэглэсэн байна.