Испанийн Марбелла сувиллын хотод амарч байсан Их Британийн жуулчид түрийвчээ хулгайд алдсан байна. Цагдаа нар хулгайчийг баривчлахад жуулчдын алдсан хэмээн мэдүүлсэн очир эрдэнийг тэрбээр ходоодондоо “нуусан”-аа хүлээн зөвшөөрчээ. “Чинээлэг байрын хоёр хүнээс түрийвчийг нь хулгайлсан.
Харин дотор нь очир эрдэнэ байгааг мэдээгүй. Хаана нуухаа мэдэхгүй байсан учир залгичихсан” гэж гэмт этгээд өгүүлсэн байна. Эмч нар түүний ходоодыг рентгенээр хараад тэнд үнэхээр үнэт эрдэнэ байгааг тогтоосон аж. Харин очир эрдэнийг яаж гаргаж авахаа мэдэхгүй байгаа гэнэ.