Их Британийн нийслэл Лондонд болох олимпийн наадамд зориулсан “Westfield Stratford City” худалдаа үйлчилгээний төв нээгдсэн тухай AFP мэдээллээ. Олимпод зориулсан бүтээн байгуулалтын нэг болох энэ төв 177 мянган ам метр талбайтай аж. 300 орчим дэлгүүр, 70 гаруй ресторан, 14 кино театр уг худалдааны төвд үйлчилгээгээ явуулах аж. Түүнээс гадна зочид буудал, мөрийтэй тоглоомын газар ч тэнд байх гэнэ.