Пакистаны зүүн өмнөд хэсэгт орших Синд мужид энэ сарын эхээр орсон хүчтэй борооны улмаас 226 хүн амиа алдсаныг ВВС мэдээллээ. Нас барсан хүмүүсийн дотор 34 хүүхэд, 59 эмэгтэй байжээ. Мөн 4.5 сая гектар талбай үерт өртөж сүйдсэн байна.
Ирэх долоо хоногт Пакистанд дахин ширүүн бороо орох төлөвтэй байна гэж тус улсын Гамшгаас хамгаалах үндэсний төвийнхөн мэдээллээ. Синд, Пенжаб, Кибер Пактунква, Балокистан мужид үер болж магадгүй байна. НҮБ Синд мужийн хагас сая оршин суугчид хүнсний тусламж үзүүлэхээ мэдэгдсэн аж. Түүнчлэн БНХАУ Пакистанд 50 мянган ам.долларын тусламж үзүүлсэн бол Иран 100 сая ам.доллар өгөхөө мэдэгдлээ.
Пакистаны Ерөнхий сайд Синд мужийн үерт амиа алдсан хүмүүсийн гэр бүлийнхэнд санхүүгийн тусламж үзүүлнэ гэжээ.
Э.Уянгаа