Монгол Улсын Шадар сайдын тушаалаар 2022 оны гуравдугаар сарын 14-нөөс эхлэн Монгол Улс руу нэвтрэхэд PCR болон түргэвчилсэн шинжилгээ хийлгэх шаардлагагүй боллоо.
Гадаадаас ирэх иргэд:
- Монгол Улсад ирээд эрүүл мэндийн хуудас бөглөнө.
- Монголд ирсний дараа нэмэлт шинжилгээ авахгүй.
- Ямар нэг хорио тусгаарлалтад орохгүй.
- Монголд ирээд хот, хөдөө орон нутагт зорчих, нисэхэд ямар нэг нэмэлт шаардлага тавихгүй.
- Бүх хүнийг үнэгүй вакцинжуулалтад хамруулж, ковидын эмчилгээ хийх боломжтой.