Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар 219 хүн авчээ. Тодруулбал, нийслэлд 137 орон нутагт 82 тохиолдол бүртгэгдлээ. Харин зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 1005 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3996 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж буй.
Мөн халдвар авсан хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-237
- Хүндэвтэр-660
- Хүнд-96
- Нэн хүнд-12