ОХУ-аас гарахаар шийдсэн, ирээдүйд улсын өмчид авах боломжтой гадаадын компаниудын жагсаалтыг “Хэрэглэгчийн олон нийтийн санаачилга” байгууллага гаргаж, ОХУ-ын Засгийн газар, Ерөнхий прокурорын газарт хүргүүлжээ. Жагсаалтад 59 байгууллага багтсаныг “Известия” сонин уламжлав. Гадаадын бизнесийн байгууллагуудын мэдэгдлээс хамааран уг жагсаалтыг өргөжүүлэх боломжтой гэнэ. Одоо үүнд “Volkswagen”, “Apple”, IKEA, “Microsoft”, IBM, “Shell”, “Mc¬Donald’s”, “Porsche”, “Toyota”, H&M зэрэг компани багтсан байна. ОХУ-д ажиллахаа больсон гадаадын компаниудын өр төлбөрийн хэмжээ зургаан их наяд гаруй рубль болжээ. Энэ нь тэдний сүүлийн гурван жилийн хугацаанд Орост олсон орлоготой тэнцэж буй аж. Хориг арга хэмжээний эсрэг “хар жагсаалт”-д орсноор зөрчил гаргасан компани болон түүний удирдлага нь данс, хөрөнгөө хураалгах, хөндлөнгийн удирдлага нэвтрүүлэх, өмчийг нь улсын болгох зэрэг эрсдэл хүлээнэ гэсэн үг юм. Тэрчлэн эдгээр аж ахуйн нэгжийн удирдлага нь санаатай дампуурсан, онцгой их хэмжээний залилан хийсэн хэргээр эрүүгийн хариуцлага хүлээх гэнэ.