Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 4-ний өдрүүдэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах сургалтад нийт 1452 албан тушаалтныг хамруулж, авлигын хор хөнөөлийг ухуулан таниулах сурталчилгааг 71 мянга орчим өрхийн 571 мянга гаруй хүнд түгээн сурталчилж ажиллав.
Өнгөрсөн долоо хоногт Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4.1.8.1.1-т заасан “хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээлэл олж авах, түгээх эрхийг баталгаажуулах” зорилтын хүрээнд баримтад суурилсан сэтгүүл зүйг хөхиүлэн дэмжих, сэтгүүлчдийн цахим орчинд мэдээлэл олж авах чадавхийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд “Монголын хэвлэлийн хүрээлэн” ТББ-тай хамтран чадавхижуулах цуврал сургалтын үргэлжлэл болох 2 дахь сургалтыг зохион байгуулж, сургалтад орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын 30 сэтгүүлчийг хамруулав.