Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар 161 хүн авчээ. Тодруулбал, нийслэлд 114 орон нутагт 47 тохиолдол бүртгэгдлээ. Харин зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 1308 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 4652 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж буй.
Мөн халдвар авсан хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-306
- Хүндэвтэр-853
- Хүнд-130
- Нэн хүнд-19