Сүүлийн хоногт улсын хэмжээнд 189 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 467 201 болж нэмэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлын 91 нь Улаанбаатарт, 98 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд уг өвчний улмаас эндэгдэл бүртгэгдээгүй гэв. Одоогоор улсын хэмжээнд 1377 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 4,863 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа юм.