Өнгөрсөн хоногт 173 хүн ковидоор өвчилж, халдварын тоо өмнөх өдрөөс багассан ч нэг хүн эндсэн байна. Нийт халдвар авагчдын 87 нь нийслэлд, 86 нь хөдөөд бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар 1614 хүн эмнэлэгт хэвтэж буй. Тэднээс 396 нь хүүхэд, 83 нь жирэмсэн эх аж. Мөн гэрийн ажиглалтад 5545 хүн байна.
Халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн аймгуудыг нэрлэе. Өчигдөр Өмнөговьд 27, БаянӨлгийд 14, Орхонд 14, Сэлэнгэд 5 халдвар илэрчээ. Цар тахал Монголд бүртгэгдсэнээс хойш нийт 2102 хүн эндсэн гэх харамсалтай дүн гарчээ.