Дархан-Уул-Эрдэнэтийн замд ноцтой осол гарчээ. Тодруулбал, манай сурвалжлах баг өнөөдөр 16.30 цагт хэргийн газар очиход “Vanguard” “Sonota6” суудлын автомашин хүчтэй мөргөлдсөний улмаас замын хоёр тал руу шидэгсэн байсан бөгөөд цагдаагийн алба хаагчид хэргийн газар шалгалт хийж байсан. Ослын шалтгааныг хараахан тогтоогоогүй. Мөн хүний амь эрсдээгүй хэмээн албаныхан мэдээллээ.
Сүүлийн өдрүүдэд орон нутагт цас орж, халтиргаа гулгаа үүссэн тул жолоочид анхаарал болгоомжтой явж, хурд хэтрүүлэхгүй байхыг албаныхан анхаарууллаа.