Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар 232 хүн авчээ. Тодруулбал, нийслэлд 95, орон нутагт 137 тохиолдол бүртгэгдлээ. Харин зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 1935 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 6262 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж буй.
Мөн халдвар авсан хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-492
- Хүндэвтэр-1250
- Хүнд-168
- Нэн хүнд-25