“Гэм зэм” постдрамын жүжгийн Заметовын дүрийг чадварлаг бүтээсэн тус жүжгийн хөдөлгөөний найруулагч У.Эрдэнэбаяр Соёлын яамны жуух бичгээр шагнагджээ.
Залуу уран бүтээлч У.Эрдэнэбаяр ганцхан сандал ашиглан бүхэл бүтэн аллагын үйл явдлыг зөвхөн хөдөлгөөнөөрөө үзүүлсэн нь жүжгийн хамгийн чамин хэсгийн нэг байсан билээ.
Энэ хэсгийг талаар сэтгүүлч Л.Нарантөгс “Гэм зэм” жүжгийн тухай бичсэн нийтлэлдээ “Жеки Чаны кинонд л маш олон давтаж байж ганцхан кадр болон үлдсэнийг харж болох тийм хэцүү хөдөлгөөнийг үй олноор нь үржүүлэн олшруулж, түүнийгээ ганц ч алдаагүй хэдэн минутын турш хийсэн нь түүнийг ямар ур чадвартай вэ гэдгийг гэрчилнэ. У.Эрдэнэбаяр мөн Заметовын дүрийг нэр төртэй гаргаж чадсан бөгөөд Монголын театрын урлагт өдрийн од мэт хөдөлгөөний нарийн мэргэжилтэн болон гарч ирж буйгаа ийнхүү зарлан тунхаглалаа” хэмээжээ.