Болгарын ГХЯ Оросын хоёр дипломатчийг итгэл үл хүлээх этгээд хэмээн зарлав. Тэднийг тагнуулын хэрэгт сэжиглэн 48 цагийн дотор Болгараас гарахыг шаардсаныг тус яамны төлөөлөгч Митко Димитров уламжилжээ. ОХУ-ын ГХЯ энэ талаар хараахан тайлбар хийгээгүй байна. Энэ сарын 2-нд Болгарын Прокурорын газар Оросын нэг дипломатчид тагнуул хийсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн аж.