Увс аймагт малчин айлын өвөлжөө өчигдөр шатаж, 120 бог мал өртжээ. Тодруулбал, Увс аймгийн Сагил сумын Боршоо 2 дугаар баг “Боохойн тохой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 90 км, сумын төвөөс зүүн зүгт 30 км/-т айлын өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг гуравдугаар сарын 2-ны өдрийн 12:40 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиход, иргэн Д-ийн 10х15 хэмжээтэй өвөлжөө, 120 толгой бог мал шатаж байсныг тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн ажиллан унтраасан. Тус гал түймэрт 120 толгой бог мал өртжээ.