Хэнтий аймгийн Батширээт сумын Барх багийн “Шурангуун” гэх газар өчигдөр 15:00 цагийн орчим ой, хээрийн түймэр гарсан мэдээллийг албаныхан мөн өдрийн 20:38 цагт хүлээн авчээ. Сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд тус газарт очиход 50 орчим га талбай шатаж унтарсан байжээ. Хаврын хуурайшилтын үе эхэлж буй энэ үед ой хээрийн түймэр ихэсдэг тул иргэд анхаарал, болгоомжтой байхыг ОБЕГ-аас санууллаа.