Япон Улсаас ирсэн “Цуйван” дуугаараа алдаршсан “CHAKA LAND” хамтлагтай БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ уулзжээ.
Тэрбээр цахим хуудаснаа “Монгол Улс хоёрдугаар сарын 14-нд хилээ нээсэн. Япон Улсаас ирсэн "Цуйван" дуугаар алдаршсан "CHAKA LAND" хамтлагтай уулзлаа. Монгол Улсад үзэж харахыг хүссэн олон зүйл байгаа гэнэ. Морин хуур, хөөмий сонсох мөрөөдөлтэй, буга, тахь, хандгай, чоно үзэх хүсэлтэй гэнэ. Хээр цуг явж байгаль хамгаалагчдын ажилтай танилцаж цуг хонохыг урилаа. Маш дуртай зөвшөөрлөө. Япон Улсаас залуучуудыг Монгол Улсад урьж их жуулчин авч ирэхэд чадлаараа тусална гэнэ.
Ковид цар тахлын хязгаарлалтаас хойш хил нээгээд ирсэн анхны жуулчдын нэг. Монгол Улсад тавтай морилно уу” хэмээв.