Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх эмнэлэг буюу Зүүн бүсийн төв байгуулах ажлаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл Дорнод аймагт ажиллалаа. Дорнод аймгийн Хэрлэн суманд согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх эмнэлгийг байгуулах ажлаар ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Ц.Очгэрэлийн хамт аймгийн засаг дарга М.Бадамсүрэн, ИТХ-ын дарга М.Энхтөр, аймаг дахь цагдаагийн газрын дарга, хурандаа Т.Ганзориг, ШШГГ-ын дарга дэд хурандаа Л.Эрдэнэбат нартай уулзалт хийж зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Мөн аймаг дахь цагдаагийн газар, эрүүлжүүлэх байр, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцаж, холбогдох албан хаагчидтай уулзлаа.