“Орфей” театр өнгөрсөн онд дэлхийн суут зохиолч Ф.М. Достоевскийн “Гэм зэм” жүжгийг Монголдоо анх удаа олны хүртээл болгосон юм. “Гэм зэм” постдрамын жүжиг нь театрт дурлагчдын анхаарлыг татаж, судлаач шүүмжлэгчид болон үзэгчдийн сайшаалыг хүртсэн билээ.
Харин энэ удаа үзэгчдийн хүсэлтээр гуравдугаар сарын 3-27-ныг хүртэл өдөр бүр 19:00 цагаас Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК)-д тоглохоор болоод буй юм.
Нэгэн сайхан мэдээ дуулгахад, цагаа барьсан үзэгчид “Ehlel” брэндийн “Prowatch SR08” цаг бэлэглэж, урамшуулахаар болжээ. Тодруулбал, театрын соёлтой үзэгчдийг хүндэтгэж, тэднийг урамшуулах үүднээс “Ehlel” брэнд ажлын эхний гурван өдөр цагаа барьсан нэг үзэгчид энэхүү цагийг бэлэглэхээр болсон байна.
Ташрамд сонирхуулахад, “Гэм зэм” жүжгийн жүжигчдийн бүрэлдэхүүндээ багахан өөрчлөлт орж,
- Пульхерия Александровнагийн буюу ээжийн дүрд МУГЖ Б.Нармандах
- Разумихин буюу өмгөөлөгчийн дүрд жүжигчин Э.Ууганбаяр
- Сэтгэцийн эмч Зосимовын дүрд жүжигчин Л.Дөлгөөн
- Мөрдөгч Порфирий Петровичийн дүрд СТА Т.Ариунчимэг нар тоглохоор болсон юм.