УДЭТ-ын уран бүтээлчид Л.Н.Толстойн “Анна Каренина” романаас сэдэвлэсэн жүжгийг 2020 онд Монголын үзэгчдэд анхлан хүргэсэн. Дэлхийн олон орны театрын тайзнаа “амилж”, дэлгэцэд мөнхөрсөн эл зохиолыг үзэгчдэд хүргэхээр найруулагч Н.Наранбаатар 2017 онд зориглож, орчуулагч Н.Пүрэвдагвад санал тавьснаар уг бүтээл “мэндэлсэн” юм. Хоёр бүлэг, 20 үзэгдэлт эл жүжгийн гол дүр Анна Каренинад Н.Баярмаа тоглоно. Тэрбээр Г.Ибсений “Нора” жүжгийн Нора, В.Гюгогийн “Парисын Дарь эхийн сүм”-ийн Эсмиральда, М.Сервантесийн “Кихот ноён”-ы Мариторнес, Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү”-гийн Шага хатан, Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар”-ын Пагмадулам, Э.Оюуны “Би эндээс явахгүй”-н Дулмаагийн дүрээр “амьдарч” байв. Тэгвэл “Би эндээс явахгүй”-н Дорлиг, “Хайрын виз”-ийн Жаргалын дүрээр үзэгчидтэй “танилцсан” Т.Сэргэлэн энэ удаа Анна Каренинагийн сэтгэлийн булаасан, гүн Алексей Вронскийд дахин хувирна. “Анна Каренина” жүжгийг ирэх гуравдугаар сарын 1-нээс УДЭТ-т үзээрэй