БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Баян-Өлгий аймгийн засаг дарга Д.Бауыржантай уулзжээ. Уулзалтаар аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжихэд төрийн бодлогоос гадна орон нутгийн иргэдийн санал, санаачлага, хариуцлага чухал гэдгийг онцлов.
Байгалийн үзэсгэлэнт газар нутаг арвинтай Баян-Өлгий аймгийн хувьд зорин ирэх жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа учир хоггүй цэвэр орчинг бүрдүүлж, байгаль дэлхийгээ хамгаалахад анхаарч, Эко аялал жуулчлалын хөгжлийг дэмжиж ажиллах талаар аймгийн Засаг даргатай санал солилцлоо.
Мөн тус аймгийн засаг дарга Д.Бауыржан тусгай хамгаалалтай газар нутгийн тулгамдсан асуудлыг даруй шийдэх талаар танилцуулаад, шийдэгдээгүй асуудлуудад анхаарал хандуулж өгөхийг хүслээ.