“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн соёлын салбарт хамаарах зорилго, зорилт, арга хэмжээг 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх нь сэдэвт Соёлын яамны харьяа байгууллагуудын хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна.
Хэлэлцүүлэгт Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг Соёлын яамнаас 2022 онд баримталж ажиллах бодлого, чиглэл, яамны гүйцэтгэлийн төлөвлөгөөний төслийг танилцууллаа.
Түүнчлэн:
Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Мөнбат "Хөгжлийн бодлогын баримт бичигт туссан соёлын салбарын зорилго зорилтыг үйл ажиллагаандаа тусгах нь"
Урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн “Монгол урлаг - Дэлхийн тайзнаа”
Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн “Монгол өв ба дэлхий дахинд”
Соёл, гэгээрлийн газрын дарга Д.Наранцэцэг “Бүх нийтийн соёлын боловсрол, Гэр бүл - хүүхдийн анхдагч соёлын орчин”
Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Отгонбат “Үр дүнд суурилсан төсвийн шинэтгэл”
Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Чимэдлхам “Үр дүнд суурилсан хяналт шинжилгээ үнэлгээний тогтолцоо”
Соёлын үйлдвэрлэл, инновацын хэлтсийн дарга Г.Батхуяг "Монгол соёл - Монголын баялаг" стратеги төлөвлөгөө
Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Гарьд “Соёлын салбарын гадаад харилцаа – үйл ажиллагааны нэгдмэл байдал”
Мэдээллийн технологи, статистикийн хэлтсийн дарга Б.Ганцэцэг “Цахим соёл” арга хэмжээ
Судлаач Б.Цэнддулам “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн суурь судалгаа”
Судлаач Б.Оюутцацрал “Үндэсний нэгдмэл үнэт зүйлийн индексийн судалгаа” сэдэвт илтгэлийг тус тус танилцууллаа.