Европын Холбооны “Protected geographical indications” буюу газар зүйн заалтаар хамгаалагдсан бүтээгдэхүүний жагсаалтад Монголоос анх удаа Увсын чацарганыг бүртгэжээ. Өөрөөр хэлбэл, тухайн бүтээгдэхүүний чанар, нэр хүнд, органик байдал болон бусад шинж чанарыг үнэлдэг олон улсын стандартын дагуу газар зүйн заалтаар хамгаалагдсан гэх оюуны өмчийн патент олгодог юм байна. Улмаар энэ нь бүтээгдэхүүний гарал үүсэл, чанарын баталгааг илэрхийлж Европын Холбооны орнуудад экспортлох боломжийг өсгөдөг аж. Дээрх жагсаалтад бүртгэхдээ “Амин дэмээр баялаг Увсын чацаргана” хэмээн тодотгожээ.
Бэлтгэсэн С.Дулам