Хятадын зарим томоохон хотуудад гэнэтийн хөл хорионы тусгаарлалт хийж байгаа бөгөөд нэгэн эмэгтэй сохор болзоогоор уулзсан залуутайгаа хамт тусгаарлагджээ. Хатагтай Ван өнгөрсөн долоо хоногт WeChat платформоор дамжуулан сохор болзоонд оролцож одоо хамт тусгаарлагдаад буй залуугийн гэрт хоол идэхээр очсон хэдий ч гэнэтийн тусгаарлалтад орсон нь энэ аж.
Энэ талаараа тэрбээр "Ганц бие удаан явж байгаа учир эцэг эх маань надад 10 гаруй удаа сохор болзоо зохион байгуулж өгсөн. Надтай хамт тусгаарлагдсан залуу тав дахь болзоондоо хоол хийхдээ сайн гэж өөрийгөө илэрхийлсэн ба би зөвхөн хоол идэх гэж энд ирсэн хэмээн бичжээ.
Ван залуугийн гэрт очоод дөрөв хонож байгаа бөгөөд болзоот залуу нь түүнд өдөр бүр төрөл бүрийн хоол хийж өгч байгаа талаар ням гарагт бичсэн байна.
Эх сурвалж: BBC https://www.bbc.com/news/world-asia-china-59969509