Нурсултан Назарбаев 1990 оны дөрөвдүгээр сарын 24-нөөс хойш нийт 30 жилийн хугацаанд Казахстаны төрийн эрхийг барьсан. Ерөнхийлөгч байх хугацаандаа Казахстаны улс төр, томоохон компаниудад өөрийн гэр бүл, хамаатан садангаа томилон ажиллуулж байснаар түүний гэр бүл Казахстаны монополи гэр бүл болжээ.
Казахтаны "Эрх чөлөө" радиогийн явуулсан мөрдлөгийн дүнд дараах үл хөдлөх, эдлэнгүүд нь Назарбаев болон түүний охид, хүргэд, ач нар, тэдний эхнэрүүдийн Канад, Англи, Франц, USA, Швейцарь, Чех дэх үл хөдлөх, эдлэнгүүд болохыг тогтоожээ. Энэ гэр бүлийн гишүүд бүгд улсынхаа банк, цахилгаан, хий, нефть, харилцаа холбооны оройд суудаг аж.
Хүний эрх болон хуулийн хэрэгжилтийг хянах олон улсын товчооны Казахстан дахь салбарын тэргүүн Е.Жовтис нэгэнтээ "Манай улсад засаглал болон Назарбаевын гэр бүлийг ялгаж салгахад хэцүү. Улс төрийн ийм нөхцөл байдалд хууль таныг хамгаална гэж сохроор итгэх бүр хэцүү" гэж байв. Ард түмэн өөрсдийгөө хамгаалахаас өөр аргагүй болсон" гэжээ.