Улсын хэмжээнд цэргийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Энэ жилийн цэргийн бүртгэлийг биечлэн болон цахимаар зохион байгуулж буй.
Өөрөөр хэлбэл, 18-55 насны иргэд “e-Mongolia” системийг ашиглан гар утас болон суурин компьютероосоо цэргийн бүртгэлээ хийлгэх боломжтой юм.
Харин интернэтийн хүртээмжгүй орчинд амьдарч буй эсвэл цахимаар тус үйлчилгээг авах боломжгүй иргэд нийслэлийн үйлчилгээний зургаан төвд биечлэн очиж, бүртгүүлэх боломжтой аж.
Мөн 18 нас хүрч буй иргэн хороо дээрээ очиж, бүртгүүлэн, цэргийн үүрэгтний үнэмлэхээ нээлгэж авах ёстой байгаа.
Өнөөдрийн байдлаар 3794 иргэн “e-Mongolia” системээр цэргийн бүртгэлээ хийжээ.
"e-Mongolia" системийг ашиглаж зэргийн бүртгэлээ цахимаар хийх заавар.