Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх салбартаа тэргүүлж буй 40 эрхмийг төрийн дээд одон медалиар шагнасан билээ. Энэ үеэр Парламентын 77 дахь гишүүн гэгддэг, МҮОНРТ-ийн сэтгүүлч, тоймч Ж.Алтангэрэл Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн шагналыг хүртлээ. Тэрбээр,
"МҮОНРТ-ийн үе үеийн хамт олон, уран бүтээлчид болон ханийн минь түшиг тулгуур, үзэгчдийн маань хандлага сэтгүүлч зүйн салбарт өөрийн гэсэн байр сууриа олоход минь тусаллаа. МҮОНРТ бол Монгол Улсын түүх юм. Энэ түүх тасрах ёсгүй. Миний бие ардчилсан он жилүүдэд байгуулагдсан найман УИХ-ын долоод нь ажиллаа. Парламентын үе үеийн сэтгүүлч, гэрэл зурагчид бол төрийн түүхийг бичилцэж, бүтээлцсээр ирсэн. Сэтгүүл зүй зөв орших үед эрүүл төр, нийгэм тогтдог билээ. Нэгэн үеийн парламентын сэтгүүлчдийг төлөөлүүлж өчүүхэн надад цолоо хайрласан төр, түмэн танаа мэхийн, мөргөе" хэмээв.