Эрээн боомтоос арванхоёрдугаар сарын 25, 26-ны өдөр дундын бүсэд оруулсан 130 импортын ачаатай болон шинэ 0 дугаартай тээврийн хэрэгслийг 26-ны өдрийн 20 цагаас эхлэн улсын хилээр нэвтрүүлж, 27-ны өдрийн өдрийн 04:50-д дууслаа. Нийт 130 тээврийн хэрэгсэл татан авахаас 125 тээврийн хэрэгслийг татан авлаа. Татан авалтын үед нийт 9 тээврийн хэрэгсэл эвдэрч, 4 нь засагдаж 5 тээврийн хэрэгсэл засагдаагүй үлдсэн гэнэ.
Эрээн хотын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас автозамын боомтын үйл ажиллагааг жигдрүүлэх ажилд үнэлэлт өгөх зорилгоор 2021 оны арванхоёрдугаар сарын 16-17-ны өдрүүдэд Эрээн боомтоор чингэлэг тээвэр хийх туршилтыг 2 үе шаттай явуулж, ӨМӨЗО-оос ирсэн шалгалтын баг үйл ажиллагааг газар дээр нь шалгаж, тээвэрлэлтийн явцтай танилцаж, ийн хилээ нээх үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж эхэлжээ.
Мөн Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг жигдрүүлэх хүрээнд Эрээн боомтын Хуан Юй гаалийн баталгаат талбайд бараа бүтээгдэхүүн хэвийн нэвтэрч болох бөгөөд талбайд нэвтрэх жолооч, бусад ажилтнууд 48 цагийн дотор хийлгэсэн ПГУ шинжилгээний хариутай байх шаардлагатай талаар Эрээн хотын Шуурхай штабаас мэдэгдсэн олон нийтэд мэдэгдсэн байна.