Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ E Mongolia төслийн талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал,
"E-Mongolia төслийн хүрээнд энэ онд 600 үйлчилгээг цахим руу нэвтрүүлсэн. Үүнээс хамгийн түгээмэл авч буй үйлчилгээг танилцуулбал
- жолооны үнэмлэх солих, нөхөн олгох 95 мянган удаа
- иргэний үнэмлэх дахин авах үйлчилгээ 50 мянган удаа
- гадаад паспорт дахин авах үйлчилгээ 14471 удаа
- шүүхийн шийдвэрийн архивын лавлагааг 3000 гаруй удаа авсан байна.
Энэ оны 11 дүгээр сараас эхлэн хуулийн этгээд буюу компани, төрийн бус байгууллагыг E-Mongolia үйлчилгээг ашиглан байгуулах боломжтой болсон. Сүүлийн хоёр сарын хугацаанд нийтдээ 356 хуулийн этгээд байгуулагдсан байна. Мөн цэргийн бүртгэл хийх, хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх авах, сунгах боломжтой болсон" гэв.