Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэж, цар тахлын нөхцөл байдлыг үнэлэн, боловсролын бүх шатны байгууллагын хичээл сургалтын үйл ажиллагаанд дараах зохицуулалтыг хийхээр боллоо.
Тодруулбал нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн танхимын сургалтыг энэ сарын 10-ны өдрөөр дуусгавар болгож, 13-17-ны хичээлийг 100 хувь цахимаар зохион байгуулахаар болов. Халдварын эрсдэл харьцангуй бага байгаа учир орон нутгийн сургуулиуд 5/9 зарчмын дагуу хичээллэж 12 дугаар сарын 18-ны өдрөөс нэгдүгээр улирлын амралтыг эхлүүлэхээр шийдвэрлэжээ.