Иргэн, хуулийн этгээдийн гар дээр байгаа галт зэвсэг болон галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг цагдаагийн байгууллагынхан жил бүрийн дөрөвдүгээр улиралд тоолдог. 2021 оны галт зэвсгийг тооллогыг арваннэгдүгээр сарын 08-наас арванхоёрдугаар сарын 13 хүртэл зохион байгуулж буй гэнэ. Иргэд галт зэвсгээ бүртгүүлэхдээ галт зэвсгийн гэрчилгээ, галт зэвсэг болон галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн харъя дүүргийн цагдаагийн газарт аваачиж бүртгүүлэх юм байна.
Галт зэвсэг эзэмшигчийн гэрийн хаяг өөрчлөгдсөн тохиодолд дараах материалыг бүрдүүлнэ:
- Өргөдөл /ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төв-д/
- 2*3 хэмжээтэй цээж зураг /3 хувь одоогийн зураг/
- Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт/ эсвэл түц машинаас авсан лавлагаа/
- Галт зэвсгийн гэрчилгээний хуулбар, Хуучин эзэмшигчийн оршин суух дүүргийн цагдаагийн хэлтсээс тэмдэглэл даруулсан байх шаардлагатай.
Галт зэвсгийн тооллого Улсын хэмжээнд 47 хувьтай явагдаж байна. Хэрэв заагдсан хугацаанд галт зэвсгээ бүртгэлд хамруулаагүй тохиолдолд Монгол Улсын Зөрчлийн тухай дагуу хариуцлага тооцохыг албаныхан анхаарууллаа.