Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, түүний шалтгаан болон үр дагаварын асуудал хариуцсан НҮБ-ын Тусгай илтгэгч Рем Алсалем нь 2021 оны арваннэгдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 8-нд Монгол Улсад ажиллаж байна. Тусгай илтгэгч Рем Алсалем нь НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 41/17 дугаар тогтоолоор олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх шатны төрийн байгууллага болон холбогдох бусад байгууллагатай уулзалт хийж байна. Тэрбээр ХНХЯ-нд өчигдөр ажилласан байна. Улмаар эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тус яамныхан дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тусгай илтгэгч нь Монгол Улсын эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн нөхцөл байдлын талаар тайлан боловсруулж, НҮБ-ын Хүний эрхийн дээд комисст хүргүүлэх юм.